
Сурагчдын нэгдсэн зөвлөл Эрдмийн Далай 🌱
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Эрдмийн Далай” сургуулийн албан ёсны зөвлөлийн хуудаст тавтай морил.Сургуулийн Хүүхдийн Нэгдсэн Зөвлөл (СХНЗ) нь Монголын Хүүхдийн Зөвлөлийн салбар бүхий үндсэн оролцоот байгууллага юм.
“ТЭГШ ОРОЛЦОО-ХЯЗГААРГҮЙ БОЛОМЖ” уриатай 2022 оноос ХҮҮХДИЙН ӨӨРИЙН УДИРДЛАГЫН ДЭЭД БАЙГУУЛЛАГА болон үйл ажиллагаагаа явуулж байна.
Долоо хоногийн онцлох:
БИД ЮУ ХИЙДЭГ ЮМ БОЛ?

Сургуулийн хүрээнд тулгамдаж буй асуудлыг тодорхойлон, шийдвэр гаргах түвшний хүмүүст хүргэж жинхэнэ оролцоог ихэсгэн бий болгодог. Сар бүрийн эхэнд Сургуулийн Захирал болон Нийгмийн ажилтантай бүх дэд хорооны ахлагчид хурал хийн төлөвлөгөө, зорилт, арга хэмжээ авах алхамд хүрдэг.- 2023-2024 оны хичээлийн жилийн II улирлаас эхлэн сургуулийн дотоод журам сэргээх үүднээс хяналт зохицуулалтын хэсгийг сайжруулан, хамтран ажиллаж байгаа.- Сар бүрийн 11нд Хүүхдээ Сонсох Өдөр зохион байгуулдаг.- Дэд хороо, клуб бүрийн ахлагчид хамтран өөр өөрсдийн онцлогоо харуулсан өнгөлөг хамт олныг үүсгэн ажилладаг.
БИДНИЙ ЭРХЭМ ЗҮЙЛ:
* Эх оронч үзлийг эрхэмлэж, ёс заншил, өв уламжлалаа дээдлэх
* Эрүүл, чадварлаг, бүтээлч, ёс зүйтэй, боловсролтой, соёлтой иргэн болж төлөвших,
өөрийгөө хөгжүүлэх;
* Нийтэд тустай сайн дурын ажилд манлайлан оролцох;
* Бусдыг хүндэтгэн, үе тэнгийнхнээ манлайлан, ахмадаа хүндлэн, дүү нараа дэмжих;
* Хариуцлагатай байж, хэвлэл мэдээллийн болон цахим орчинд бусдыг гутаан доромжлохгүй байх;
* Эв нэгдэлтэй байж, бие биенээ дэмжин, хамтран ажиллах;
Үндсэн Дэд Хороонууд болон Клубууд
1. Хүүхдийн эрхийн хороо - 10а
Б.Гүнжидмаа
2. Эрүүл мэндийн - 10в Баярчимэг
3. Соёл урлагийн хороо - 11а
Б.Нандин-Эрдэнэ
• A Capella - 11г О. Энхжин
4. Спортын дэд хороо - 9в Оргилмөрөн
5. Аюулгүй байдлын дэд хороо - 11г Г. Анударь
6. Боловсролын дэд хороо - 11г Б. Номуунчимэг
• Do more - 12б С. Ганбаяр
• Social Media Team 11г Г.Ану 12б А.Сумъяасүрэн
• Сонингийн бүлгэм - 10в Г. Тод-Од
7. Байгаль орчины хороо - 11a Э. Лхагвашагай
8. Хүмүүнлэгийн хороо - 11в Г. Оюун-Ундраа
Contact Us
[email protected]
+976 70382559